Орчин үеийн минимал загвар, өргөн гартай энэхүү нарны шил нь чанар болон удаан эдэлгээгээрээ онцлогтой. Дэлхийд тэргүүлэгч Италийн Mazzucchelli брэндийн ацетатаар урласан хүрээ, цэвэр алтан бүрмэл нугас ба гол нь бат бөх чанар, тансаг мэдрэмжийг нэг дор илэрхийлнэ. Тунгалаг, нөлөөгүй A зэрэглэлийн CR39 линз нь зурагдалтад өндөр тэсвэртэй бөгөөд хэт ягаан туяанаас 100% хамгаална. Мөн өргөн болон дундаж нүүрний хэлбэрт зохицно. Гарны гадна талын логог цэвэр алтан дардсаар дарсан нь шилний үнэ цэнийг тодотгоно.
Хэмжээ: 54*19*145
Яагаад Valor Sunglasses-ыг сонгох хэрэгтэй вэ?
1. Өндөр чанарын материал – Дэлхийн алдартай үйлдвэрлэгчдийн дээд зэрэглэлийн түүхий эдийг ашигладаг.
2. Монгол хүний нүүрний онцлогт тохируулсан дизайн – Бүх загварыг Монголын цаг агаар, нүүрний хэлбэрт тохируулан гаргадаг.
3. 100% UV хамгаалалттай линз – Хэт ягаан туяанаас хамгаалах дэвшилтэт технологитой.
4. Албан ёсны дэлгүүрээр борлуулагддаг – Eco International Mall-д албан ёсоор худалдаалагддаг цор ганц салбартай.