BATU
Batu нь Бат хааны нэрнээс сэдэвлэн бүтээгдсэн Valor-ын онцлох загвар юм. Орчин үеийн минимал хэв загвартай, хөнгөн жинтэй, нарийн гартай нимгэн хүрээтэй энэхүү шил нь дундаж болон өргөн нүүрний хэлбэрт зохицно. Гарын үзүүр хэсэгт байрлах цэвэр алтан бүрмэл оруулга болон нугасны нарийн хийц нь шилний тансаг хэв маягийг тодотгож өгдөг. Тунгалаг, нөлөөгүй A зэрэглэлийн CR39 линз нь зурагдалтад өндөр тэсвэртэй бөгөөд хэт ягаан туяанаас 100% хамгаална.
Ялгарал: Гарны дотор талд байрлах BATU лого, гарны гадна талд байрлах гол 2 лого болох VR лого нийт 3 байрлал дээр цэвэр алтан дардасаар дарж үнэ цэнэ шингээв. Хүрээг дэлхийд тэргүүлэгч Италийн Mazzucchelli брэндийн ацетатиар бүтээсэн ба тансаг деталь нь өдөр тутамдаа ч, онцгой мөчид ч таны төрхийг улам бүр тодотгоно.
Хэмжээ: 58*18*144
Яагаад Valor Sunglasses-ыг сонгох хэрэгтэй вэ?
1. Өндөр чанарын материал– Дэлхийн алдартай үйлдвэрлэгчдийн дээд зэрэглэлийн түүхий эдийг ашигладаг.
2. Монгол хүний нүүрний онцлогт тохируулсан дизайн– Бүх загварыг Монголын цаг агаар, нүүрний хэлбэрт тохируулан гаргадаг.
3. 100% UV хамгаалалттай линз – Хэт ягаан туяанаас хамгаалах дэвшилтэт технологитой.
4. Албан ёсны дэлгүүрээр борлуулагддаг– Eco International Mall-д албан ёсоор худалдаалагддаг цор ганц салбартай.